Нэг шөнийн нойргүй эсвэл нойр дутуу хонох тохиолдол бидэнтэй цөөнгүй тулгардаг. Нойргүй хонож байгаа яг тэр үедээ хүн ямар их ядарч байгаагаа төдийлөн мэдэрч чаддаггүй. Харин маргааш өглөө нь өнгөрсөн шөнийнхөө горыг амсдаг нь харамсалтай. Тэгвэл энэ хэцүү мэдрэмжийг хэрхэн дарж болох тухай та бүхэнд дуулгая.
- Хэрэв танд шөнө унтах хоёрхон цагийн боломж гарвал сэтгэлзүйдээ олон цаг унтаж байгаа гэж итгүүлээрэй. Хүн бол сэтгэлийн амьтан.
- Ямар нэгэн нөхцөл байдалд удаан нэг хэвийн байхаас зайлсхий. Энэ нь таныг ховсдуулсан мэт болгочихно шүү.
- Аль болох цоглог хэмнэлтэй дуу сонсож өнөөдрийг өнгөрөө.
- Бусадтай нийтэч бай. Чөлөөтэй сэдвээр хэн нэгэнтэй яриа өрнүүлэх нь таныг аврах болно.
- Хэрэв та ажлынхаа ширээний ард үүрэглээд сууж байгаа бол босоод хэд сайхан сунайчихаарай.
- Энэ өдөр хэт халуун болон, шөлтэй хоол идэхгүй байхыг сануулъя.
- Нойр хүрч, залхуурсан мэдрэмж өдрийн хэсэгхэн хугацаанд л төрдөг. Тэрхэн хэсгийг амжилттай давчихвал өнөөдөр танд бусад өдрийн л адил эрч хүчээр дүүрэн байх болно. Танд амжилт хүсье.