Эмэгтэй хүний хувьд сайхан үнэртэй байх нь тэдний мөнхийн хүсэл. Ямар ч нөхцөлд тэд үнэрээсээ таашаал авч, өөрсдийгөө гоёор мэдэрдэг. Ингээд л тэдний дийлэнх зардлыг сүрчиг эзэлдэг биз ээ.Хайртай үнэртэн нь дуусах дөхөхөд бүр гүн хямралд орно гээч. Тэгвэл айх зүйлгүй дээ. Дараагийнхаа сонголтыг хийтлээ анхилуун үнэрээ хадгалж болох энгийн аргуудаас охид, бүсгүйчүүддээ хуваалцъя.
- Биеийн шингэн саван, тос зэрэг нь таныг бүхэлд нь анхилуун болгох ид шидтэй гэдгийг санаарай. Ингээд өөртөө зохих үнэртэй гоо сайхны бараануудыг сонгоод өөртөө итгэлтэй алх.
- Үс бол үнэрийг хамгийн сайн шингээж авдаг биеийн нэгээхэн хэсэг юм. Тэгвэл мөн л тансаг үнэртэй шампунийг сонгохыг зөвлөх байна.
- Чихэр, жимсний амттай уруулын будаг, өнгөлөгч нь мөн л таны санааг амраах нэгэн хүчин зүйл болно.
- Хувцасны шүүгээндээ зориулалтын үнэртүүлэгч хийж орхихыг зөвлөж байна.
- Өдөр тутамдаа усанд орсныхоо дараагаар биеийн мист хэрэглэж занших нь сайхан үнэртэй байх нэг нууц болдог шүү.
- Оройдоо сарнайн дэлбээтэй эсвэл хөөстэй ваннанд хэвтэх нь танд ч бас таатай санагдах болно.