Монголчууд БНСУ-ыг 3 сарын хугацаатай зорих нь сүүлийн хэдэн жилд олширсон билээ. Бүр нэг айл өрхөд тийшээ зүглэсэн нэг гишүүн заавал байх ёстой юм шиг ярих нь ч бий.
Тэгвэл яг ямар зорилгоор юунд явж буйгаасаа шалтгаалан хүмүүс хувийн бэлтгэлээ өөр, өөр базаах нь чухал. Харин энэ удаад аялалын визээр яваад аялдаггүй хүмүүст зориулан бяцхан зөвлөгөө өгөхөөр шийдлээ.
- Очих гэж байгаа газраа судлах нь хамгийн чухал. Онгоцны буудлаас яаж, хаашаа явахаа мэдэхгүй дөнгөж тэнд буугаад л төөрөөд эхэлдэг хүмүүс цөөнгүй харагддаг.
- Анхан шатны хэлний мэдлэг. Наад зах нь зүг чигийн үг хэллэг цээжилж яваарай гэж зөвлөх байна.
- Хэт их ачаатай явах нь буруу. Өөрт хэрэг болохгүй зүйлийг урьдчилан төлөвлөөд ачаанаасаа гаргаж хаяаарай.
- Солонгосчууд бол маш шаргуу улс. Тэдэнд өөрсөд шиг нь байвал танд эелдэг хандана.
- Хэдий шаргуу ч гэсэн ямаа омогтой шүү тэд чинь. Хүний газар явж байгаа гэдгээ ямагт санаж, хүнээс үг дуулах чадвартай байх хэрэгтэй.
- Хаана ч очсон тухайн улсынхаа соёлыг судлах нь мөн л чухалд тооцогдоно. Гудманд яваа хүн монголчуудын хөл дээр гишгэчхээд гар барилгүй өнгөрчихвөл бид яаж хандах бол. Яг л үүнтэй адил.
- Ачаандаа хэтэрхий их хэмжээний мах, талх гэх мэт зүйлс авч явахгүй байхыг анхааруулъя. Угаасаа таныг үнэрч ноход угтаж аваад хамаг нууцыг чинь задалчихна.
Ингээд та эдгээр багахан зөвлөгөөнүүдийг боломжоороо мөрдөөд аян замдаа сайн яваарай.