Нойр бол хүний амьдралд зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь юугаар ч нөхөж болохгүй зүйл юм. Харин таны нойр дутуу байх нь даамжирвал ядаргаа болж, бие сульдан янз бүрийн өвчний шинж тэмдэг илэрдэг. Биеийн байдал хэвийн байхад нойрны үргэлжлэх хугацаа төдийгүй түүний бөх байдал чухал ач холбогдолтой байдаг. Учир нь бөх унтсан хүн ихэнхдээ зүүдэлдэггүй. Иймд хэрэв тайван, бүтэн нойртой хонохыг хүсвэл дараах аргыг хэрэгжүүлээрэй.