Дорноговь аймаг түүхэндээ анх удаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хоттой дээд түвшний уулзалт зохион байгуулж байна. Энэ хүрээнд Эрээн хотын дарга Тань Юны зүгээс Сайншанд хотын төвийн 5,4 км замыг шинээр стандарт гэрэлтүүлэгтэй болгох, Алтанговь худалдааны төвийн урд талбайд 1-р зэрэглэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах,10 иргэнд нүдний болор суулгах мэс ажилбарыг үнэ төлбөргүй хийх, нэгдсэн эмнэлэгийн хүлээлгийн танхимыг тохижуулах зэрэг 1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг шийдвэрлэлээ.Тохижилт үйлчилгээний ажлыг Эрээний талаас 2017 оны 07 сарын 01-нд хүлээлгэн өгөх юм гэж Дорноговь аймгийн DBS телевизээс манайд мэдээллээ .