Хавар болж байгаа болоод ч тэр үү бие тань ядраад, сульдаад байна уу. Хүний бие организмд цаг агаарын өөрчлөлт янз бүрээр нөлөөлдөг. Өвөл, зуны улирлууд харьцангуй тогтвортой байдаг бол хавар, намрын улирлуудад хүний бие дасан зохицох шаардлага тулгардаг. Тиймдээ ч бидний бие хаврын удиралд илүү их энерги зарцуулж, ядардаг байна. Хавартай цуг нарны илч нэмэгдэж, өдөр уртсаж эхлэхээр биеийн маань бодисын солилцоо, гормоны тэнцвэр ахиад л өөрчлөгдөж эхэлдэг. Биеийн хэм нэмэгдэж, судас өргөсөж, даралт унана. Хаврын цаг уурын өөрчлөлтөд бие маань бүрэн дасан зохицтол мөн л хэсэг хугацааг шаардах бөгөөд энэ нь ядрах, сульдах, бие сулрах шинж тэмдгүүдийг дагуулдаг гэнэ. Тэгвэл энэ үеэр таны ядаргааг тайлж, эрч хүч бэлэглэх ШИДЭТ таван ундааны жорыг танилцуулж байна. Гар доорх материалуудаар хийгдэх учир өөртөө болон хайртай дотны хүмүүстээ бэлдэж өгч, хаврыг эрч хүчтэй угтацгаая.