2017.03.30-ны өдрийн 08 цаг 25 минутанд Дундговь аймгийн цагдаагийн газрын 7059102 дугаарын утсанд иргэн М-ээс "Жорлонд хүн төрөөд хүүхдээ жорлонд унагасан байна" гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Батцоожийн Даваадорж нь тухайн газарт шуурхай очиж түргэн тусламж болон онцгой байдлын аврах бүрэлдэхүүн ирэхийг хүлээж хугацаа алдвал нярай хүүхдийн амь нас хохирч болзошгүй нөхцөл байдлыг үнэлэн жорлонгийн гишгүүр модыг трубаагаар хөшиж авч, нүх рүү орж жорлонд унасан нярай хүүхдийг гаргаж, амь насыг нь аварч, яаралтай түргэн тусламжийн эмч нарт хүлээлгэн өгчээ. Одоо эх, нярай хүүхэд эсэн мэнд Нэгдсэн эмнэлгийн "Төрөх" тасагт хэвтэн эмчлүүлж байна.