“Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа” гэж Монгол ардын сайхан зүйр цэцэн үг байдаг. Та бидний сайн мэдэж байгаачлан маш олон амжилттай хүмүүс идэвхитэй уншигч байдаг. Тиймээс та бүхэн хүүхэддээ багаас нь унших дадалыг зөв хэвшүүлснээр ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийж буй алхамуудын нэг гэж үзэж болно. Эцэг эх бидний мэдэх шаардлагатай мэргэжлийн хүний доорх маш энгийн зөвлөгөөнүүдийг үзээд үр хүүхэдтэйгээ цагийг зугаатай бөгөөд үр бүтээлтэй өнгөрөөгөөрэй!
Нэмж сонирхуулахад, мэргэжилтний зөвлөснөөр 0-6 насны буюу бага насны хүүхдийн ном болон тоглоомын харьцаа 50, 50 хувь байх шаардлагатай байдаг ба ном нь мөн тоглоом шиг хүүхдийн гарт хүрэхүйц газар байснаар хүүхдүүд маань номонд илүү сонирхолтой болоход түлхэц болдог байна.
Эх сурвалж: Ж.Энхжин, www.educated.mn