ОУ-ын эдийн засагчид хөгжлийн үндсийг “хуримтлал” хэмээн тодорхойлсон байдаг. Нэгдүгээрт орлого, хоёрдугаарт хуримтлал, гуравдугаарт хөрөнгө оруулалт. Орлогоороо хуримтлал үүсгээд хуримтлалаараа зөв хөрөнгө оруулалтыг хийж чадвал тэр нь эргээд орлого болон орж ирэх замаар хөгжил бий болдог. Учир нь иргэдийн хадгаламжийн мөнгө банкнаас зээлийн хэлбэрээр гарч дотоодын олон аж ахуйн нэгжүүдэд очдог. Ингээд ДНБ нэмэгдэж, аж ахуйн нэгжүүд хөгжинө. Харин улс орон компаниудаасаа татвар авч, татварын хэмжээ нэмэгдсэнээр төсвийн орлого өснө. Төсвийн орлого өсвөл хөрөнгө оруулалт ч нэмэгдэж, халамж ч зохих ёсондоо нэмэгдэнэ гээд бүгд хоорондоо холбоотой байдаг.
Гэтэл олон жил гадаадад амьдарсан хүмүүст хуримтлал тэр бүр байдаггүй. Тэгсэн хэрнээ тэдэнд “Хэзээ буцах вэ”, “Очоод юу хийх вэ”, “Ямар орон байранд амьдрах вэ” гэсэн цувраа асуултуудад өгөх хариулт бэлэн байдаггүй. Хуримтлал, хадгаламж бий болгохыг хүссэн ч заавал биеэрээ очиж байж эсвэл Монголд амьдардаг хэн нэгнээр дамжуулан данс нээдгийг л мэддэг. Тэгвэл арилжааны банкууд тэдэнд зориулж онлайнаар данс нээх системийг хэдэн жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлжээ. Ингэснээр та мөнгөн хөрөнгөө хэн нэгнээс хамааралгvйгээр удирдан, хадгаламжийн уян хатан нөхцөлvvдээс сонголтоо хийн хүүгийн ашиг хvртэх юм.
Дэлхийн хаанаас ч онлайнаар данс нээх боломжтой банкууд:
- Худалдаа хөгжлийн банк: https://www.cardcentre.mn/acntrequest/
- Голомт банк: www.egolomt.mn цахим хуудсанд хандаж онлайн данс гэсэн хэсэг дэх зааврын дагуу материал бvрдvvлж Голомт банкны шуудангийн хаягаар илгээж, илгээсэн материалыг тань Голомт банкны ажилтан хянаж vзээд таны и-мэйл хаягаар дансны дугаар, интернэт банкинд нэвтрэх эрх, нууц vг зэргийг илгээх болно.
- Хас банк: http://onlinesavings.xacbank.mn/guide
- Төрийн банк: https://www.statebank.mn/w/mn/m473