Сүүлийн жилүүдэд дэлхийн болон монголын эмэгтэйчүүд өндгөвчний хорт хавдраар өвчлөх тохиолдол ихэссэн. Цаг агаар болон амьдралын дадал зуршлын өөрчлөлтөөс болж маш олон эмэгтэйчүүд энэ өвчний "золиос" болж байгаа ч 80 хувь нь анхан шатны шинж тэмдгүүдийг үл тоомсорлож явсаар хожуу үедээ мэддэг.
Тиймээс дараах шинж тэмдгүүд таны биед илэрвэл эмчид хандах хэрэгтэй.
Сарын тэмдгийн мөчлөг алдагдах шинж тэмдэг 55 наснаас доош эмэгтэйд илэрвэл тоолгүй орхиж болохгүй. Магадгүй энэ нь өндгөвчний хорт хавдрын шинж биш байж болох ч цэвэрших болоогүй эмэгтэйд ийм "дохио" ирэх ёсгүй.
Гэдэс тань жирэмсэн мэт цүдийж, томроод эхэлбэл жин нэмж байна гэж бодоод орхилгүй эмчид хандаарай. Өндгөвчний хорт хавдрын үед хоол боловсруулах эрхтэн муудаж өтгөн хатах, хоолонд муудах зэрэг зүйл ажиглагддаг.
Үс ихээр унах. Хавдрын эсүүд биеийг үхжүүлж эхэлдэг учраас үс ихээр унадаг.
Нуруугаар байнга өвдөх шинж илэрвэл эмэгтэйчүүдийн эмчийг зорих хэрэгтэй. Ямар нэг хүнд ажил хийгээгүй, бөөрний өвчингүй бол энэ том асуудал дагуулж мэднэ.
Дотор муухайрах, хоолонд дургүй болох, өтгөн хатах, жингээ алдах зэрэг хоолны хордлоготой ижил шинж тэмдэг өндгөвчний хавдрын эрт үед үзэгддэг.
Эдгээрээс гадна эмэгтэйчүүдийн эмч Жеффри Стерн нэмж хэлэхдээ бэлгийн хавьтлын явцад буюу дараа өвдөх, аарцаг сав орчмоор хатгах, хатуурах мөн их ядрах, амьсгал давчдах зэргээр бие тавгүйтдэг бол хэзээ ч санаа амар сууж болохгүй гэж зөвлөжээ.
Дээрх шинжүүд илэрсэн үед өндгөвчний хорт хавдар биш ч ямар нэг эмэгтэйчүүдийн эрүүл мэндтэй холбоотой эсвэл дотор эрхтний өвчлөлтэй байх магадлал өндөр тул цаг алдалгүй эмчид хандаж зөвлөгөө авахыг сануулжээ.