Япон бүсгүйчүүд удаан наслах, бие галбир, залуу насаа хадгалах өөрийн гэсэн нууцтай байдаг. Шаазан мэт толигор цагаан арьс тэдний наснаасаа залуу харагдах гол "зэвсэг" нь байдаг. Тэдний ихэнх нь хүнд нүүр будалт, арьс арчилгааны эрчимтэй эмчилгээнээс татгалздаг бөгөөд гайхалтай энгийн бүтээгдэхүүнүүдээр гоо сайхнаа торддог байна. Түүний нэг нь "цагаан будааны зуурмаг" юм. Тухайлбал, хоолноос үлдсэн цагаан будаагаа хаялгүй үс болон арьсандаа хэрэглэдэг байсан бөгөөд цагаан будаанд хүний арьс, үсэнд хэрэгтэй маш их шим тэжээл, хэрэгцээт амин дэм агуулагддаг гэнэ.
Будаа болон зөгийн бал нь хэт ягаан туяанд гэмтсэн арьсыг эрүүлжүүлэх байгалийн антиоксидант агуулсан бүтээгдэхүүн учраас арьсыг тэнийлгэж, залуужуулдаг байна. Харин сүү нь арьсыг тань ер бусын зөөлөн болгох бөгөөд цайруулдаг үйлчилгээг давхар үзүүлдэг аж.
Орц:
- 2-3 халбага цагаан будаа
- 1 халбага зөгийн бал
- 1 халбага сүү орно.
Цагаан будааг угааж агшаагаад маш зөөлөн болгоно. Агшсан будаагаа хөргөөд зөгийн бал сүүтэйгээ холино. Бэлэн болсон зуурмагаа нүүрэндээ түрхээд 30-60 минут байлгана. Дараа нь будаа угаасан усаараа нүүрээ угааж цэвэрлэх ба дөрвөн өдөр түрхээд хоёр хоног өнжих юм. Мөн будаа угаасан усыг хөлдөөж хүзүү нүүрээ арчиж үрчлээгээс ангижирч болно.
Эх сурвалж: http://positiveandhealthymindsd.com