Японы Йокогама их сургуулийн судлаачдын баг хүний элэгний үйл ажиллагааг бүрэн гүйцэтгэж чаддаг хэдхэн миллиметрийн хэмжээтэй жижигхэн элэг амжилттай ургуулж чадсан байна.
Мэргэжилтнүүд уг элгийг дотор эрхтнүүд үүсч боловсрох үйл явцад хувирч чаддаг үр хөврөлийн бус үүдэл эсийг ашиглаж ургуулсан тухай телевизийн “Эн-Эйч-Кей” суваг мэдээлжээ.
Ургуулан гарган авсан жижигхэн хэмжээтэй элэг нь яг л хүний жинхэнэ элэг шиг хорт бодисыг маш үр дүнтэй хоргүй болгож гадагшлуулдаг. Бас цусанд шаардлагатай уургийг ялгаруулж чаддаг гэж судлаачдын багийн ахлагч, профессор Хидэки Танигутигийн ярьсан байна.
Японы судлаачид ургуулсан элэгнийхээ клиникийн туршилтыг 2019 оноос эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Жишээлбэл, тэд ийм жижигхэн элэгнүүдийг элэгний хүнд өвчтэй хүмүүсийн элэгний хэвийн үйл ажиллагааг хангахын тулд шилжүүлэн суулгах төлөвлөгөөтэй байна.