ВИН/Галлап Интернэшнл (WIN/Gallup International)байгууллагын 40дэх жилдээ хийгдэж байгаа Жилийн эцсийн олон улсын судалгаа(40th Annual End of Year Survey)-ны үр дүн гарлаа. Энэхүү судалгаагаар дэлхийн 66 улсын 66,541 хүний хүлээлт, үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөв байдлыг тодруулжээ.
Энэхүү судалгааг Монгол Улсад үндэсний судалгааны Эм Эм Си Жи (MMCG) компани үндэсний хэмжээнд төлөөлөх чадвар бүхий түүвэр болох 1021 хүнийг хамруулан хийсэн байна.