Монгол Улсын “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 04-нөөс 20-ны өдрүүдэд цэргийн үүрэгтэн бэлтгэл офицеруудын шинэчилсэн тоо бүртгэлийн ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж явуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна.
Иргэн та үүргээ биелүүлж өөрийн оршин сууж буй хороо,багийн байранд заасан хугацаанд хүрэлцэн очиж шинэчилсэн бүртгэлд амжиж бүртгүүлнэ үү.