ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтдийн бүтээсэн “Монголын археологийн сонгомол өв” 2 боть номын нээлт 12 дугаар сарын 22-ны өдөр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар боллоо. Номын нээлтэд БСШУС-ын Сайд Ж.Батсуурь, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, номын зохиогчид болон бусад зочид төлөөлөгчид оролцлоо. Доктор, профессор С.Чулуун, доктор, профессор Д.Цэвээндорж нарын баг эрдэмтдийн бүтээсэн “Монгол археологийн сонгомол өв” 6 боть цуврал бүтээл нь 2016 оны “Шилдэг бүтээл”-ээр шалгарсан бөгөөд тус бүтээлийг эмхэтгэн 2 боть болгон хэвлүүлсэн нь энэ юм.