ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн санаачлагаар, монгол орны эдийн засгийн үндсэн суурь болсон мал аж ахуйн салбарт үүсч болох эрсдэлээс урьтаж, байгаль, цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор “Малчдад туслах сайн санааны аян”-ыг эхлүүлсэн. Аянд иргэд аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцож, Морин уяач спортын холбоо, JCI Олон улсын байгууллага, ХХААХҮЯ нэгдэж материаллаг болон мөнгөн тусламжийг хандивласан. Мөн өнөөдөр “Малчдад туслах сайн санааны аян”-нд Баянзүрх, Баянгол дүүргийн Татварын хэлтэс, ХХААХҮЯ-ны харьяа Мал Хамгаалах Сан, Зам тээврийн яамны харъяа Далайн захиргааны хамт олон нэг өдрийнхөө цалинг хандивласан байна.
Мөн “Global Bridge” ХХК-ийн хамт олон 66 хайрцаг буюу 6600 ширхэг угаалгын нутаг хандивлаж сайн санааны аянд нэгдлээ.
Та бүхэн “Малчдад туслах сайн санааны аян”-д нэгдэхийг хүсвэл ТӨРИЙН САН БАНК- МХС НС 900019416 тоот дансанд хандив өгөх боломжтой. Мөн ХХААХҮЯ-нд шуурхай штабын 51-262559, 51-262437, 51-262835 тоот утас ажиллаж байна.