Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорд холбогдох хэргийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхээр хэлэлцэж, 4 жилийн хорих ял эдлэхээр боллоо.
Уг нь түүнд долоон жилийн ял оноосон боловч үйлдсэн хэрэг нь 2006 оны Өршөөлийн хуульд багтаж байгаа тул гурван жилийн ялыг хасч, жирийн дэглэмтэй хорих ангид дөрвөн жил хорих ялыг эдлүүлэхээр боллоо.
Д.Сүрэнхор нь Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа яамныхаа барилгын их засварын 73, Олон улсын зах зээл судлалын төвийн 2.5, “Бөөний худалдааны сүлжээ” төслөөс 5.0 саяыг гэх мэтчилэн бэлэн мөнгө болон чекээр нийт 80 сая төгрөг гаргуулж авчээ.
Түүнчлэн албан хэрэгцээнд ашиглаж байсан ҮХЯ-ны дансанд бүртгэлтэй хоёр сая гаруй төгрөгийн үнэтэй ноте бүүк, төрийн холбооны 9200… дугаартай гар утас, 232 мянган төгрөгийн үнэтэй иргэний хамгаалалтын хувцас, 10 саяар үнэлэгдсэн “Ланд круйзер-100” маркийн автомашиныг мөрийтэй тоглоомд зарцуулсан хэрэгт холбогдсон юм.
Б.Энх-Уянга