Хөрөнгө оруулалтын хууль зөрчсөн хэргээр цагдаагийн газарт шалгагдаж байгаа Японы “Global aizu” компанийн учруулсан хохирлын хэмжээ нэмэгдсээр байна. Гадаадад хөрөнгө оруулна хэмээн хандив, мөнгө цуглуулж байсан тус компанийн хохирогч гэхэд л Японд 1000 хүнээс даваад байгаа гэнэ.
“Global aizu” компани 2003 онд байгуулагдан, “Монголд хөрөнгө оруулах фонд” хэмээн байгуулж, мөнгө хурааж байсан ч ямар ч бүртгэл зөвшөөрөлгүй байсан нь тогтоогджээ.
“Сар бүр ашиг олгоно”, “Мөнгөө хэд дахин өсгөөд эргүүлэн авна” гэх зэргээр сурталчилж байсан энэ компани үнэндээ Монголд хөрөнгө оруулсан эсэх нь тодорхойгүй гэнэ.
Өмгөөлөгчдийн ярьж байгаагаар хохирогчдын ихэнх нь өндөр настнууд аж.
“Дэлхийн эдийн засгийн хямралаар барааны үнэ нэмэгдэж, тэтгэвэр нь амьдралд хүрэхгүй нь гэж айсан хөгшч үүл тэдний уран цэцэн үгэнд хууртсан бололтой” гэж цагдаагийн газраас мэдэгдэж байна.
Одоогоор таван хүн тус компанийг шүүхэд өгөөд байгаа ч шүүхэд яллаа гээд мөнгөө буцааж олж чадах эсэх нь эргэлзээтэй байгаа аж.
С.Од