Ханиад томууны халдварын дэгдэлт эрчимжиж буй энэ үед Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд газар дээр нь очиж ажлыг нь шалгахаас залхууран төв байран дээрээ бүх өрхийн эмнэлгийн хүмүүсийг ирж ажлаа шалгуул гэжээ.Ажил шалгахад доод тал нь 1 цаг орчим болдог аж.
ӨЭМТ төрөөс үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээг гэрээгээр үзүүлдэг байгууллагын хувьд дүүргийн ЭМТ, ЗДТГ гурвалсан гэрээтэй ажилладаг бөгөөд жилд 2 удаа ЗДТГ -аас захирамж гарч 15 орчим хүний бүрэлдхүүнтэй комисс 50 гаран шалгуур үзүүлэлтээр ӨЭМТ бүрээр орж шалгах үүрэгтэй байдаг юм байна..
ӨЭМТ цөөхөн хүнтэй ажилладаг бөгөөд хүн бүр 2-5 ажил хариуцдаг. Томууны үеэр хүнээ үзэхгүй машин дүүрэн хавтас, хамаг ажилтнаа аваад дүүрэг рүүгээ ирэхийг үүрэгджээ.