Улаанбаатарын хүүхдүүд өвлийн цагт утаа хэмээх мангасын хараанд өртөж, эрүүл мэндээрээ хохирох болжээ. Агаарын бохирдол ургийн өсөлтийг зогсоох, хүүхэд дутуу төрөх, хатгалгаа, амьсгалын замын хурц үрэвслээр өвдөх шалтгаан болж буйг судлаачид тогтоож, аюулын харанга дэлдээд буйг зарлаж байна. Утаанаас үүдэлтэйгээр зүрх, судас, амьсгалын замын архаг өвчин, уушгины хорт хавдраар өвчлөгсдийн тоо сүүлийн жилүүдэд өссөний дотор хүүхдүүд амьсгалын замын архаг өвчин тусах тохиолдол харьцангуй ихсэх болжээ. Тийм учраас өвлийн цагт хүүхдэдээ ядаж амны хаалт зүүлгэж хэвшүүлэх шаардлагатайг холбогдох байгууллагууд анхааруулж буй юм. Үүнтэй холбоотой зарим тоон мэдээллийг инфографикт харууллаа.