Дархан-Уул аймагт өндөр настай эмэгтэйг гэртээ ганцаараа байхад нь дээрэмдсэн хэрэг гарсныг Төмөр зам дахь Цагдаагийн газрын алба хаагчид илрүүллээ.
Энэ сарын 04-ний 23:00 цагийн үед уг хэрэг гарсан байна. 74 настай, иргэн Х-г гэртээ ганцаараа байх үед нь 15 настай хоёр охин гэрт нь нэвтэрч, монетон бөгж, самсунг маркийн гар утас зэргийг дээрэмдсэн нь шалгалтын явцад тогтоогджээ. Төмөр зам дахь Цагдаагийн газрын алба хаагчид уг хэргийн сэжигтнүүдийг илрүүлэн, харьяаллын дагуу Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн хэргийг шалгаж эхэлсэн аж.
Иймд бага насны хүүхэд болон өндөр настай хүмүүс зэрэг биеэ хамгаалах чадваргүй хүнийг гэртээ ганцааранг нь үлдээхдээ танихгүй хүнд хаалгаа нээж өгөхгүй байхыг сайтар хэлж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Мэдээний эх сурвалж: TV5