Нэгэн иргэн манайд сэрэмжлүүлэг болгон захидал ирүүлсэнийг та бүхэнд хүргэж байна.
...."Зарын дагуу битгий хилийн дээс алхаач ээ. Турк улсад өндөр цалинтай ажилд зуучилна гээд иргэдийг хуурч аваачдаг, авчирсан хойноо ажлын байр, амьдрах орчингүй хөсөр хаяж байгаагаас үүдэн монгол залуус олноороо хохирох тохиолдол их гарч байна. Энд учраа мэдэхгүй залуусын эрх их зөрчигдөж байна. Үүнийг олон нийтэд сэрэмжлүүлж өгөөч" гэж Турк улсад ажиллаж, амьдарч байгаа нэгэн монгол иргэн мэдээлэл ирүүлэв. Ялангуяа манай иргэд тухайн улсын хууль журам, аж амьдралыг мэдэхгүйн улмаас өндөр хүүтэй мөнгийг мөнгө хүүлэгчдээс зээлдэг. Үүнийгээ төлж чадаагүй тохиолдолд хүү нь өсөх байдлаар асар их хэмжээний өрөнд орж, эрх ашиг нь зөрчигддөг гэж байна. Тиймээс иргэдэд Туркэд хөдөлмөр эрхлэх асуудлаар зуучлал явуулж байгаа байгууллагад хандсан бол энэ асуудлыг сайн лавлаж, сайн судалж, шийдвэрээ гаргаарай гэж анхааруулж байна.