Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, 13 дугаар хороололд хүн нас барсан гэдэг мэдээлэл цагдаагийнханд иржээ. Хэргийн газар тус дүүргийн цагдаагийнхан очиход 30-35 насны хүн бусдын гарт амь насаа алдсан байжээ.
Цагдаагийнхан өчигдөр 11.00 цагаас эхлэн хэргийн газрын үзлэг хийсэн бөгөөд архи ууж согтуурсан найзууд нэгнийхээ амийг хөнөөсөн гэсэн мэдээлэл өгсөн юм. Хэргийн газрын үзлэг дуусаагүй бөгөөд гэмт хэрэгтнийг хайж эхэллээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр талийгаачийг олон удаа хутгалж, онц хэрцгийгээр хөнөөсөн гэнэ.
Х.ХАНГАЛ