ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Хөхтөний экологийн лабораторийн эрхлэгч, доктор, профессор Б.Лхагвасүрэн “Зэрлэг амьтдын их нүүдэл: бэрхшээл, шийдвэрлэх арга зам” сэдвээр 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15,00 цагт Танан төвийн хурлын танхимд олон нийтэд нээлттэй лекц уншина. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.Үйл ажиллагаа болох хаяг: Спортын төв ордны зүүн хойно байрлах Танан төвийн хурлын зааланд 15 цагаас эхэлнэ.