Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Хариуцлагатай уул уурхайн мэргэжлийн ажилтны нэгдсэн зөвлөлгөөн”- ийг энэ сарын 16-20-нд зохион байгуулж байна. Зөвлөлгөөнд 21 аймгийн мэргэжлийн хяналтын 45 байцаагч, ажилтан оролцож байгаа бөгөөд тэд уул уурхайн аюулгүй байдал, хөдөлм өр хамгаалал, орон нутагт гараад байгаа гар аргаар алт олборлогчдын талаар санал солилцож, сургалт зохион байгуулж буй юм.
Дэлхийд жилд 8000-8500 хүн үйлдвэрлэлийн ослоор амь насаа алддаг байна. Манай орны хувьд өнгөрсөн дөрвөн жилд үйлдвэрлэлийн ослоор 117 хүн нас барж, 39 хүн тахир дутуу болж, 214 иргэн хөдөлмөрийн чадвараа алджээ. Мэргэжлийн хяналтын байцаагчдын энэ удаагийн зөвлөлгөөний нэг чухал сэдэв нь гар аргаар алт олборлогчид болон байгаль орчныг бохирдуулж, эрэмдэглэгчид юм.
Монгол Улсын хэмжээнд нийтдээ 1120 мянган га газарт ашиглалтын зөвшөөрөл олгосон бөгөөд түүний 800 мянган га газарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж. Түүний 4000 орчим га газарт их, бага нөхөн сэргээлт хийсэн бол үлдсэнд нь нөхөн сэргээлт огт хийдэггүй юм байна.
Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.
-Танай аймагт гараад байгаа иргэд, алтны нинжа нарын хоорондын мөргөлд өөн намжиж байна уу. Увсад яг хэчнээн алтны нинжа байдаг юм бэ?
-Малчид, алтны нинжа нарын зөрчил одоо хүртэл намжаагүй байгаа. Ялангуяа Өмнөговь сумын малчид өвөлж өө, намаржааны нутгаа хамгаалж нинжа нартай зөрчилдөж байгаа ч дийлэхгүй байна. Манай Түргэн, Өндөрхангай, Тариалан, Өмнөговь суманд нийт 3000 орчим нинжа байна.
-Танайд олборлолтын лицензтэй аж ахуйн нэгж, байгууллага хэд байна вэ. Нөхөн сэргээлт хийж байгаа юу?
-Албан ёсны лиценз авсан нэг ч байгууллага, хувь хүн байхгүй. Нөхөн сэргээлт хийдэггүй. Манай байгууллагаас хэчнээн шалгалт, хяналт тавиад ч тэр олон хүнд гуравхан байцаагч яаж хүрч чадах вэ дээ.
Дээрээс нь хувь хүнд ногдуулах хариуцлага, хуулийн арга хэмжээ гэж байхгүй болохоор хэц үү. Хайгуул болон олборлолт хийж байгаа компаниудыг аль ч аймгийн мэргэжлийн хяналтынхан дийлэхгүй байна.
Б.Энх