Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газраас ажлын хэсэг гарч Улаанбаатар төмөр зам болон түүний харьяа байгууллагуудад гамшгийн үеийн бэлэн байдал ямар байгааг энэ сарын 9-13-ны өдөр шалгалаа.
Энэ үеэр 61 обьект, 210 айл өрхөд үзлэг шалгалт хийж 187 зөрчил илрүүлж, хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Мөн ДЦС-3 ТӨХК-ийн Галын хэсгийн туслах байцаагч нар гал түймрээс урьдчилан сэргийлэх үүднээс 66 объектыг шалгаж 36 зөрчил илрүүлэв.
С.Аз