Хуульчдын сонгон шалгаруулалт энэ сарын 14, 15-нд нийслэл хотноо болох гэж байна. Шалгалтад нийт 700 гаруй хууль оролцох аж. Шалгаруулалт хоёр үе шаттай явагдах бөгөөд эхний сорилтод 60-аас дээш оноо авч байж хоёр дахь шатны шалгаруулалтад орох эрхтэй болох гэнэ. Эхний шалгаруулалтад хуульчдын анхан шатны мэдлэгийг сорих бөгөөд хоёр дахь шатанд мэргэжлийн ур чадварыг нь шалгах аж. Шалгалтад нийт 140 оноо авч байж тэнцэх юм байна.