ӨМӨЗО-ы Халиут сумын иргэн Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоор өнгөрсөн долоо хоногт хөлдөөсөн чоно гаргах гэж байгаад баригджээ.
Тэрбээр Монголын нэгэн барилгын компанид жолоочоор ажилладаг бөгөөд хоёр ширхэг хөлдөөсөн чоныг “Howo” маркийн машины дугуйн дотор нуусныг гаалийн ажилтнууд илрүүлсэн байна.
Сүүлийн үед бүтэн чоно болон эд, эрхтнийг нь хилээр гаргахыг оролдсон хэрэг цөөнгүй гарч байгаа гэнэ.
Өнгөрсөн долдугаар сард чонын хатаасан ходоод, мөгөөрсөн хоолой гаргахыг оролдсон хэрэг гарсан байна.