Улсын мөрдөн байцаах газарт шинээр Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэс байгуулагдсан. Үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд тус хэлтсийн ажилтнууд, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасаг, “Жаргалант” цагдаагийн тасагтай хамтран тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг, Жаргалантын аманд шалгалт хийжээ.
Энэ арга хэмжээний хүрээнд нийслэл хотын орчимд хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж хувь хүмүүсийг хамруулж шалгахад нэг өдрийн хугацаанд зөвшөөрөлгүй мод, мод бэлтгэж тээвэрлэж байсан найман машинтай хүнийг саатуулан шалгажээ.
Төв аймгийн Батсүмбэр сумын иргэн Б.Баасансүрэн УБУ 65-94 улсын дугаартай машинаараа 200 гаруй шуудай түлээ, нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэн Ж.Батмөнх УБЕ 34-08 машинаар 104 боодол дранк, Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршин суудаг Н.Ганбаатар УБТ 44-59 дугаарын машинаар 70 боодол бүрүүс тээвэрлэж явсан байна. Төв аймгийн харьяат Д.Батхүү нь ТӨА 49-08 “Зил-131” машиндаа 200 орчим палк ачиж явсныг энэ үеэр саатуулан шалгаж байна
Г.АРВИЖИХ