ОХУ-ын Алтайн хязгаарын шүүхээс “Траст-Л” хэмээх компанийг тус хязгаарын Гаалийн газарт 250 мянган рубль төлөх шийдвэр гаргажээ. Төлбөрийг хийж дуусгатал “Траст-Л” компанийн бараа 20 тонн барагшунг хураан авахаар шийдвэрлэжээ. Уг компани Монголоос 20 тонн барагшун оруулж ирэн, Гаалийн газрын агуулахад хадгалаад бичиг баримт бүрдүүлэлгүй сураггүй алга болсон аж. “Барагшун гэдэг нь Төв Азийн уулын агуйгаас олддог эмчилгээний зориу лалттай зүйл” хэмээн шүүхийн тогтоолд дурдсан байна.