Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны нягтлан бодогч А.Ундралмаа, дуудлага худал дааны нарийн бичгийн дарга А.Нанд ин жаргал нарт холбогдох албан тушаалын байд лаа урвуулан ашигласан хэр гийг Сүхбаатар дүүргийн шүүх шийдвэрлэжээ.
Тэд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрээр хураагдсан орон сууцны байрыг худалдах албадан дуудлага худалдаа явуулахдаа албан тушаалаа урвуулан ашигласныг АТГ-ын мөрдөн бай цаагчид шалгаж тогтоожээ.
Мөрдөн байцаалтын шатанд дуудлага худалдаагаар иргэн М орон сууцны байрыг 50.1 сая төг рөгөөр худалдаж авсан байхад дээрх ажилтнууд 43.5 саяар худалдсан гэж хуурамч бичиг баримт үйлдсэн нь тогтоогдсон байна.
Үүнээс болж шүүхийн шийдвэрээр орон сууцны байраа хураалган, албадан дуудлага худал даанд оруулсан иргэн О-д 6.6 сая төгрөгийн хохирол учир сан байна.
Хэрэг илрэх үед Х.Ундралмаа, А.Нандинжаргал нар дээрх мөнгийг хохирогч О-д буцаан олгосон гэнэ.
Анхан шатны шүүх энэ хэргийг хэлэлцээд, Х.Унд рал мааг 1.6 сая төгрөгөөр, А.Нан динжаргалыг 1.08 сая төгрөгөөр торгох ял оноов.
Г.Орчлон