Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүх Дорноговь аймгийн иргэн Ж.Бат баярт хууль бусаар эд зүйл нэвт - рүүлсэн гэсэн үндэслэлээр 3.4 жилийн хорих ял оноов. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-нд БНХАУ-ын иргэн Ли гэгчийн гуйлтаар “УАЗ- 469” автомашинаараа 5.2 кг алт хил давуулах гэж байгаад хууль хяналтын байгууллагын ажилт нуудад саатуулагдсан юм.
Хилгаа лийн ажилтнууд түүний 49-95 ДГА улс ын дугаартай тээврийн хэрэгсэлд үз эг хийхэд Ж.Батбаяр машиныхаа хойд дугуйнд гурван боодол алт нуусан байсан нь илэрчээ. Мөрдөн байцаалтын явцад тэрбээр “Эрээнд Хятадын компанид орчуулагч ажилтай О.Цэцэгмаа гэдэг эмэгтэйн танилцуулсан Лигийн гуйлтаар уг алтыг хил нэвтрүүлэхээр болсон. Ли “Уг барааг авчирч өгвөл 5000 юань өгье. Харин тэр зүйлийг аваад зугтвал чамайг хаанаас ч олно.
Эхнэр хүүхэд чинь миний хяналтад байгаа” гэж сүрдүүлсэн талаар шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байна. Түүний авч явсан алтыг жинлэж үзэхэд 5.2 кг болсон бөгөөд зах зээлийн ханшаар 260 орчим сая төгрөгөөр үнэлэгджээ.
Шүүхийн шийдвэрээр уг алтыг Монголбанкны Эрдэнэсийн санд тушаасан байна. Харин Ж.Батбаяраар алт гаргуулсан Ли өдгөө олдохгүй байгаа аж.
Г.Равжаа