Увс аймгийн Өмнөговь сумын Орлого багийн нутагт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Жи Си Си Айр” компанийнхан болон нутгийн иргэдийн дунд эмх замбараагүй байдал үүссэн нь сүүлийн хоёр хоногийн турш хэвлэлийнхний анхаар лын төвд байгаа. Өдгөө Увс аймгийн Цагдаагийн газраас болсон асуудлыг шалгах Ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа юм байна.
Ажлын хэсгийн зарим нь тухайн газарт ажиллаж, гар аргаар алт олборлогч 200 гаруй иргэнээс тайлбар мэдүүлэг авах, эд зүйл тонож дээрэмдсэн, эвдэн сүйтгэсэн хүмүүсийг эрэн сурвалжилж байгаа гэнэ. Нөгөө хэсэг нь аймгийн төвд авчирсан 17 хүнээс тайлбар мэдүүлэг авах ажиллагаа явуулж байгаа аж.
Орлогын голд болсон энэ эмх замбараагүй байдлыг толгойлсон, зохион байгуулсан хэрэгт холбогдуулж Өмнөговь сумын Орлого багийн Иргэдийн нийтийн хурлын дарга О.Доржсүрэн, эрхэлсэн тодорхой ажилгүй Р.Нямжав, Ц.ДагваОчир нарыг цагдан хорьж, шалгаж байгаа талаар аймгийн хууль хяналтын байгууллагын эх сурвалж мэдээллээ.
Аймгийн Прокурорын газраас цагдаагийнхан буудсан, хята дууд галт зэвсэг хэрэглэсэн эсэхийг шалгасан ч энэ мэдээлэл батлагдааг үй байна.
Г.Орчлон