Увс аймгийн Өмнөговь суманд иргэд Хятадын хөрөнгө оруулалmтай компанийн харуул хам гаалалтын албаныхны дунд маргаан үүсэж, цагдаа шүүхдээ тулаад байна. Увс аймгийн цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Намсрай жав ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой ажлаар хөдөө явсан хойгуур нь хэрэг гарсан юм байна. Аймгийн Засаг дарга Э.Цасчихэртэй холбогдон энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.
-Танай аймгийн Өмнөговь суманд иргэд, алт олборлодог компанийнхны хооронд маргаан гарч, олон хүн саатуулагдсан юм байна. Чухам юу болсон юм бэ?
-Энэ сарын 22-нд Өмнөговь суманд ийм асуудал гарсан нь үнэн. Хятадын хөрөнгө оруулалттай “Жи Си Си Айр” компани руу нинжа нар дайрсан юм билээ. Гэрийг нь нурааж, эд зүйлийг нь дээрэмдсэн гэсэн мэдээлэл надад ирсэн. -
Юунаас болж маргасан юм бол. Түүнээс гадна тус компани үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлг үй гэсэн мэдээлэл байна. Та аймгийн Засаг дарга байж энэ асуу далд анхаарал тавьдаггүй юм уу?
-Яг юунаас болж маргасан нь одоо тодорхой бус байна. Мэдээж би анхаарал тавилгүй яах вэ дээ. Тус компани ашиглалтын лицензтэй юм билээ. Гэхдээ шаардлагатай бичиг баримт нь дутуу байсан учир манай хяналтын байцаагч долдугаар сарын 1-нээс үйл ажиллагааг нь зогсоогоод байсан юм.
-Ажиллаагүй газар руу иргэд дайрсан нь ямар учиртай юм бол. Өмнөговь сумын иргэдийн ундны усны эх дээр нь тус компани ажлаа эхлээд байсан юм биш үү?
-Орлогын гол Тариалан сумаас эх авч, Өмнөговь сумын нутгаар урсаж Хар-Ус нуурт цутгадаг. Энэ газар өмнө нь дөрвөн ч компани ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Газрын маргаанаас улбаатай зүйл нь сүүлдээ зодоон болсон юм шиг байна. Иргэд тус компанийн угаасан нэг өдрийн алтыг нь авчихсан юм билээ.
-Үйл ажиллагаа нь эхлээгүй байхад юун алт угаасан юм бол? -
Тэрийг хэлж мэдэхгүй. Одоо эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж эхэлсэн. Надад үүнээс илүү мэдээлэл алга.
-Өмнөговь суманд нинжа нар олон байдаг бололтой. Энэ мэт асуудлыг онцгой анхаарахгүй бол хүний амь нас хохирч болзошгүй юм байна?
-Бидэнд 150 орчим нинжа байна гэсэн мэдээлэл ирсэн. Харин тэр үймээний үеэр 300 орчим хүн байгаагаас харахад тийм тооны нинжа байгаа бололтой.
-Цагдаа нар иргэдийнхээ өмнөөс гал нээж болж байгаа юм уу. Энэ үед бэртэж гэмтсэн хүн байгаа юу?
-Галт зэвсэг хэрэглээгүй гэдгээ надад танилцуулсан. Харин иргэдийг айлгах гэж буу гаргасан нь үнэн юм билээ. Мэдээлэл ирсэн даруй сумын цагдаа очоод хүчрэхгүй болохоор аймагт мэдэгдэхэд 15 хүний бүрэлдэхүүнтэй хэсэг очиж тараасан. Бэртэж гэмтсэн хүн байхгүй.
-Саатуулагдсан иргэдээс гурван хүн сураггүй болсон гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Үймээний үеэр нийт 17 хүнийг баривчилж аймгийн Цагдаагийн хэлтэст авчирсан. Шалгаж байцаагаад 14 хүнийг суллан, гурвыг нь үргэлжлүүлэн саатуулан шалгаж байгаа. Түүнийг л иргэд сураггүй алга боллоо гээд байгаа юм байлгүй дээ. Мөрдөн байцаалт дуусахаар энэ хэргийн буруутан нь тодорхой болох байх.
Х.Оюунсүрэн