Эцэг эхийнхээ үгэнд ороогүй охин уржигдар байшин дээрээс үсэрч амиа хорложээ.
Нийслэлийн ХанУул дүүргийн нэгдүгээр хорооны нутагт болсон энэ эмгэнэлт хэргийн талаар цагдаагийнхан “Тус хороонд оршин суух айлын 15 настай О гэдэг охин тагтнаас үсэрч амиа хорлосон.
Талийгаач тухайн үед ээждээ загнуулж, аавтайгаа маргалдсаны дараа 10 дугаар давхрын тагтнаас үсэрсэн байна лээ” гэв. Уг хэргийг тус дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Бага насны хүүхдүүд гэр бүлийн таагүй уур амьсгалаас болж амиа хорлох, гэрээсээ дайжих зэрэг явдал сүүлийн үед нэмэгдэх хандлагатай болсон тухай сэтгэлзүйчид өгүүлэв.
Г.Арвижих