Сонгинохайрхан дүүргийн нутаг Баганаранд нагац дүүгээ хөнөөсөн хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарчээ. Хүний амь бүрэлгэсэн гэх мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд шалгахад Баганарангийн гудамжинд оршин суух 40 настай, Б төрсөн эгчийнхээ хүү Г-тай хамт архи уусан байна.
Архины халуунд тэд маргалдан, Г-ын эгэм, дал руу хоёр удаа хутгалж амь насыг нь хохироожээ. Бямба, ням гаригт согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 130 хүн эрүүлжүүлэх байранд хоног төөрүүлсэн гэнэ. Мөн өнгөрсөн амралтын өдөр Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт хоёр эмэгтэй ямар нэгэн гэмтэл шархгүй нас барсан хэргийг цагдаагийнхан шалгаж байна.
Г.АРВИЖИХ