Тайландын Ерөнхий сайд асан Таксин Чинават Монголд Японы пар ламентын гишүүн Сүзүки Мүнэотой уулзсан талаар Наран улсад шуугисаар байна. Сүзүки Мүнэо ч блогтоо дээрх уулзалтыг хү лээн зөвшөөрчээ.
Түү ний блогт “Таксинтай Улаан баатарт санамсар гүй тааралдсан. Нэ гэнт уулзсаных Тайландад болж байгаа үйл явдлын та лаар асууж ярилц сан. Энэ оны дөрөвд үгээр сард Засгийн газрын эсрэг жаг саалыг сур вал жилж яваад цэргүүдэд буудуулж, амь насаа алдсан “Ройтерс” агент лагийн гэрэл зураг чин Мүрамотогийн үх лийн та лаар Тайландын Зас гийн газар тодорхой мэ дээлэл өгөх гүй байгаад уур хилэн хүрч байна” хэмээн бичсэн байна.
Таксин 2001-2006 онд Тай ландын Ерөнхий сайд бай сан бөгөөд 2006 оны төрийн эргэлтээр унаж, 2008 онд шүүхээс хоёр жи лийн хорих ял сонсоод гадаад руу зугтан гарсан юм.
Тайландын Засгийн газраас түүнийг баривчлан, эх оронд нь буцаахыг орон бүрээс хүсэж байгаа ч тэрбээр Монтегрогийн паспорттай, өнгөрсөн жилээс Орос, Франц, Камбож, Бруней зэрэг орон дамжин амь дарч байна.
Сүзүки Мүнэогийн хэлс нээр Мон голын Засгийн газар түүнд улс даа нэвтрэх виз олгож, ма шин унаа, цагдаагийн хам гаа лалт гаргаж өгсөн гэнэ.
М.Сугараа