Улсын ерөнхий прокурор өнгөрсөн сарын 9-нд ЦЕГын даргад хандаж шаардлага хүргүүлсэн. Прокуророос хийсэн шалгалтаар цагдаагийнхан эрүүгийн гэмт хэрэгт болон сэжигтэн яллагдагчийг батлан даалтад гаргахдаа авсан барьцаа, үнэт эдлэлийг хэрхэн хадгалаж байгааг шалгаад уг шаардлагыг хүргүүлсэн юм. Үүний дагуу ЦЕГаас Улсын ерөнхий прокурорт хариу ирүүлсэн байна.
Улсын мөрдөн байцаах газрын дарга албан даалгавар гаргаж, эд мөрийн баримт, барьцаа, хохирлын мөнгө, валют, үнэт цаас, үнэт эдлэл хураан авсан, битүүмжилсэн болон эд хөрөнгө хураан авах, хадгалах шийдвэрлэх ажиллагаанд тасаг, хэлтсийн дарга нарын хүлээх үүрэг, хариуцлага, мөрдөн байцаагчийн үйл ажиллагаанд тавих хяналтыг тус газрын даргын тушаалаар баталсан “Эд мөрийн баримт, барьцаалсан, битүүмжилсэн эд зүйлс, мөнгийг хүлээн авах, хадгалах, хамгаалах, шилжүүлэх, шийдвэрл үүлэх журам”-ын дагуу гүйцэтгэж байхыг үүрэг болгожээ.
Г.ЦОЛМОН