НҮБ хүсэлт тавьснаар манай Зэвсэгт хүчин 800 хүнтэй батальоны хэмжээнд Чадад үүрэг гүйцэтгэхээр болж, тус улс руу эхний ээлжийн алба хаагчдаа зэвсэг техникийн хамт илгээсэн. Гэвч аль аль талынх нь нөхцөл байдлаас болж манай Зэвсэгт хүчний энхийг сахиулагчид бүгд очихгүйд хүрч, зарим ачаа бараа нь ч БНХАУын Төмөр замын боомт болох Тяньжинд зургаан сар болоод эх орондоо саяхан иржээ.
Манай энхийг сахиулагчдын батальоны машин техник, хөргүүр, цахилгаан үүсгүүр, майхан гээд олон тооны эд зүйлс ачсан 10 гаруй чингэлэг Тяньжины боомтод зургаан сар болсны учир нь НҮБ болон Чадын тал манайхаас энхийг сахиулагчдын батальон авахаа больж, 300 хүнтэй цэргийн баг хүлээн авах болсонтой холбоотой гэнэ. Тиймдээ ч НҮБ-аас шинжээчид ирж манайд нө- хөн төлбөр өгөхөөр техник хэрэгслийг нь шинжилж, судалж, тоолж үзжээ.
Гэтэл цахилгаан үүсгүүр, хөргүүрийнх нь зарим эд анги, автомашины шил арчигч, толь, дохио зэргийг нь тоносон байжээ. Техник хэрэгсэл бүтэн зургаан сарын турш Тяньжины боомтод байхдаа тоногдов уу, хаана үгүй болов гэдгийг судлах арга хэмжээг одоогоор холбогдох байгууллагаас аваагүй байна. Харин манай Засгийн газар болон Зэвсэгт хүчинд НҮБ ямартай ч нөхөн төлбөр олгохоор болсон гэнэ.
Г.ОРЧЛОН