Оросын нэгэн наран шарлагын газар илжиг шүхрээр ниссэн жигтэй явдал гарчээ.
Далай дээгүүр “ниссэн” хөөрхий илжиг айсандаа чичирч байсан нь сонирхогчийн камерт буусан байна.
Шүхрийг илжигтэй сайтар бэхэлсэн байсан аж.
Учрыг мэдвэл, Голубицкая тосгоны нэгэн компани зар сурталчилгаагаа хийсэн нь тэр байж.
Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, амьтны эсрэг зэрлэг үйлдэл хийсэн хэргээр засаг захиргааны газар тэрхүү компанийг шүүхэд дуудсан байна.
Энэхүү хэргийн нь төлөө илжигний эздэд хоёр жилийн ял оноохоор төлөвлөсөн гэнэ.