Сүүлийн үед нийслэлд гэмт хэргийн гаралт, эрүүлжүүлэгдэх хүний тоо буурч байна гэх таатай мэдээлэл цагдаагийн байгууллагаас өглөө. Гэвч үе үе хүн амины хэрэг сархад гэгч савнаасаа бусдыг дийлдэг ундаанаас болж гарсаар байна.
Хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутагт архинаас болж найзыгаа хөнөөсөн хэрэг гарчээ. Энэ сарын 21-ний шөнө тус хороонд оршин суух 45 настай Ч нь Б-тэй хамт архи уужээ. Улмаар маргалдаж,
эцэстээ Ч-ийн амийг бүрэлгэсэн хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд шалгаж эхэлжээ.
Г.ОРЧЛОН