УИХ-ын гишүүн Л.Гүндалайд холбогдох хэргийг Өршөөлийн хуульд хамруулж хэрэгсэхгүй болгохоор болж байгаа талаар сүүлийн үед зарим хэвлэлд мэдээлэх болсон. Энэ талаар Л.Гүндалай, Ц.Оюунчимэг нарт холбогдох хэ рэгт хяналт тавьж буй Нийс - лэлийн прокурорын газар (НПГ)-ын хяналтын прокурор Е.Саг сайгаас тодрууллаа.
-УИХ-ын гишүүн Л.Гүндалайд холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахаар болсон гэх мэдээлэл хэвлэлээр цацагдах боллоо. Чухам ямар үндэслэлээр энэ хуульд хамруулах болсон юм бол?
-Энэ мэдээлэл үндэслэлгүй, ташаа гэдгийг хэлье. Л.Гүндалай, Ц.Оюун чимэг нарт холбогдох эрүүгийн 20746152 дугаартай хэргийг НПГ-аас энэ оны дөрөвдүгээр сарын 01- нд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн долоо дахь заалтын дагуу түдгэлзүүлсэн. Энэ заалтад өөр хэргийг шийдвэрлэхгүйгээр энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй бол түдгэлзүүлнэ гэж заасан байгаа.
-Саяхан АТГ-т хэргийг шал гуулахаар шилжүүлсэн байсан шүү дээ?
-Хэрэгт зарим ажиллагааг нэмж хийх шаардлагатай гэж үзсэн уч раас өнгөрсөн сарын 15-нд мөрдөн байцаалтын ажиллагааг сэргээж, АТГын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн. Гэвч АТГ-аас энэ сарын 15-нд Л.Гүндалайд холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх санал ирүүлсний дагуу 19-нд тогтоол гаргаж, хэргийг дахин түдгэлзүүлсэн.
-Та өөр хэргийг шийдвэр лэхгүйгээр энэ хэргийг шийдэх боломжгүй гэж хэллээ. Л.Гүндалайд хол богдох өөр ямар хэрэг байгаа юм бэ?
-АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст 20947302, 21047047 дугаартай хоёр өөр хэрэгт шалгаж байгаа. Энэ хоёр хэрэгт Л.Гүндалайтай холбоотой үйлдэл байж болзошгүй, зайлшгүй шалгах зүйл бий учраас энэ хоёр хэргийн мөрдөн байцаалт дууссаны дараа түүнд холбогдох хэрэг прокурорт хянаг дах юм. Дээрх хоёр хэрэгт нь өөр прокурор хяналт тавьж буй учраас би чухам ямар хэрэг вэ гэдгийг хэлж мэдэхгүй.