Өмнөговь аймгийн Ханбогд сумы Засаг дарга Х.Дэндэвсамба, түүний эхнэрийг их хэмжээний алт хууль бусаар зарж борлуулсан, хил давуулсан хэрэгт шалгасаар хоёр сар гаруй болж байна. Өнгөрсөн тавдугаар сарын 22-нд ТЕГ-ынхан Ханбогд сумаас тэднийг саатуулан Ганцхудагт хорьсон юм.
Х.Дэндэвсамба эхнэрийн хамт нэг өмгөөлөгчөөр өмгөөлүүлж байгаа бөгөөд батлан даалтад гарах хүсэлтээ удаа дараа гаргаж байгаа ч мөрдөн байцаах ажилд нөлөөлж болзошгүй гэж үзсэнээр тэдний хүсэлтийг хүлээж аваагүй аж.
Ханбогд сумын Засаг даргын албыг олон жил хашсан тэрбээр хаус, хотод байртай, хамгийн үнэтэй машин унадаг байсныг нутгийнхан нь ярьж байна. Хууль бус үйлдэл нь хэрээс хэтэрсэн нь ийнхүү хууль хяналтынхны анхаарлыг татсан юм байна.
Х.СҮРЭН