Улсын мөрдөн байцаах газар (УМБГ)-т бүтцийн өөрчлөлт хийж Байгаль орчны хэрэг мөрдөх хэлтэс байгуулах болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. ЦЕГ-аас УМБГ-т өчигдөр бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж УМБГ-т VI хэлтэс буюу Байгаль орчны аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийг шинээр байгуулжээ. Тус хэлтсийн даргын албан тушаалыг ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн ахлах байцаагч, дэд хурандаа Н.Буян-Өлзийд хариуцуулж, удирдлага дор нь ажиллах алба хаагчдыг ч томилсон байна.
Түүнчлэн тус газрын Тамгын хэлтсийн орон тоог цөөлж, Захиргаа удирдлагын хэлтэс нэртэй болгожээ. Мөн Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст Хар тамхины, Хүний наймааны гэх хоёр тасаг шинээр байгуулан мансууруулах бодистой холбоотой хэрэг мөрдөх тасгийн даргаар мөрдөн байцаагч, хошууч Л.Эрдэнэцогтыг, нөгөө тасгийн даргаар мөрдөн байцаагч, дэд хурандаа Б.Энхбатыг томилсон байна.
Г.ЦОЛМОН