АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбатыг албан тушаал бууруулж мөрдөн байцаагч болгосон. Түүний оронд Мөрдөн шал гах нэг дүгээр тасгийн дарга Н.Батзогсохыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байсан бол уржигдар үдээс хойш хуралдсан даргын зөвлөлийн хурлаар эл газрын Гүйцэтгэх албаны ахлах ажилтан А.Эрдэнэбатыг тус хэлтсийн даргаар томилсон байна.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатыг албан тушаалаас нь өөрчилсөн талаар тус газрын Хүний нөө- цийн хэлтсийнхэн “Э.Амарбатыг Төрийн албаны ту хай хуулийн 23 дугаар зүй лийн нэг дэх заалтыг үндэслэн албан тушаал бууруулж мөрдөн байцаагч болгосон гэв.
Уг зүйл заалтад “Төрийн албан хаагч ажлын байрны зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн бол хариуцлага тооцох үндэслэл болно” гэж заасан байдаг аж.
Бидэнд олдсон мэдээллээр Мөрдөн шалгах хэлтсийн даргын ажлын байрны зорилго, зорилтод авлигын том том хэрэгтнүүдийг илрүүлэн хариуцлага тооцох талаар тусгасан байдаг гэнэ.
Хэдийгээр Мөрдөн шал гах хэлтэс авлигын хэргүүдийг илрүүлж байгаа ч жараахай самардахаас биш “акул” барих гүй байгааг хүн бүр өгүүлж байгаа. Тиймээс ийнхүү хариуцлага тоо цох болсон бололтой.
Г.Равжаа