Энэ сарын 17-18-нд шилжих шөнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 409 дүгээр ангид эмх замбарааг үй байдал үүсэж, хоригдлууд зодолдсон хэрэг гарсан аж. Энэ үймээний үеэр ялтан хүнд гэмтсэн гэх мэдээлэл байна.
Энэ тухай ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Тогтоол гүйцэтгэх газрын дарга хурандаа Д.Даваа-Очироос зарим зүйлийг тодрууллаа.
-Чанга дэглэмтэй хорих ангид эмх замбараагүй байдал үүссэн тухай мэдээлэл олны анхаарал татаж байна. Юу болсон юм бэ?
-Энэ сарын 17-18-нд шилжих шөнө Тоосгоны 409 дүгээр ангийн эмч Д.Энх-Амгалан ялтан О.Тамир, Ц.Эрдэнэ баатар нартай ялтны амьдрах бүсэд архидан согтуурсан. Тэд хоорондоо болон бусад хоригдлуудтай зодолдож, эмх замбараагүй байдал үүсгэсэн.
Тухайн үед энэ байдлыг зогсоох үүднээс хуулийн дагуу тусгай хэрэгсэл хэрэглэсэн юм.
-Ялтан маш хүнд гэмтсэн гэсэн мэдээлэл байна. Зодуулсан ялтан одоо хаана байгаа юм бэ. Хорих ангийн эмчид ямар арга хэмжээ авсан бэ?
-Архи ууж танхайрсан ялтан ШШГЕГ-ын 401 дүгээр ангид байгаа. Түүний хүсэлтээр аав н.Оюунбилэгтэй нь уулзуулсан. Тэр хүн хүүгээ ямар байгааг харсан.
Ялтан ч өөрийн буруутай үйлдлээс болсон гэдгээ аавдаа хэлж байна лээ. Ангийн эмч, ахлах дэслэгч Д.Энх-Амгаланг ажлаас нь халсан. Албан ажилдаа хариуцлагагүй хандсан ангийн дарга хурандаа Ш.Булган, дэд дарга Б.Батзориг нарын цолыг бууруулсан.
Мөн тухайн үед ажиллаж байсан ээлжийн ахлагч Б.Содгэрэлийн цолыг мөн буурууллаа. ШШГЕГ-ын даргын тушаалаар тус ангийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн, ийм байдал гарах болсон шалтгааныг тогтоох албаны шалгалтыг эхлүүлсэн.
-Ялтан О.Тамир онц ноцтой гэмт хэрэгтэн гэл үү. Түүний ар гэ рийнхэн нь гомдол гаргасан бололтой?
-О.Тамир өмнө нь таван удаа гэмт хэрэг үйлдэн ял эдэлж байсан бөгөөд онц ноцтой гэмт хэрэгт холбогдсон.
Ар гэрийнхэн нь гомдол гаргах эсэх нь тэдний эрх. Харин биднийг хууль зөрчсөн эсэхийг Нийслэлийн прокурорын газрын прокурор н.Мөнх бат шалгаж эхэлсэн.
Х.Оюун