Сүүлийн үед оюутан залуусыг зуны амралтаар нь Америк оронд явуулж чанартай хэлний курст суралцахын хажуугаар найдвартай ажлын байраар ханган мөнгө олох боломжтой хэмээн рекламдан өндөр төлбөр аван явуулдаг газрууд олон болсон байна. Сайны хажуугаар саар гэгчээр иймэрхүү чиглэлийн үйл ажилагааг мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж байгаа газрууд цөөнгүй байна.
Ийнхүү тэдэнд хууртагдан их хэмжээний төлбөр мөнгө төлөн очоод газар дээрээ байдал шал өөрөөр эргэж нөгөө их санасан газар есөн шөнө хоосон гэдэгчлэн болж хоцорч байна.
Оюутан солилцооны хөтөлбөрөөр энэ жил 4-5 компани 1200 орчим оюутнуудыг оруулж ирсэн төдийгүй, одоо ч нэмж ирүүлсээр байгаа гэнэ. Үүнтэй тэмцэж таслан зогсоохгүй бол үүнийг дагаад ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд олширч үүнээс олон хүүхэд залуусыг хуурч мэхлэн ийм эрсдэлтэй, хараа хяналт үгүй, аюулгүй байдлын баталгаагүй нөхцөлд байлгаснаар хэн нэгний амь нас эрсдэж, хүний наймааны золиос болгож, хүчирхийлэлд өртвөл хэн хариуцлагыг нь хүлээх вэ?
Мөн эцэг эхчүүд болон оюутан залууст хандан хэлэхэд гадаадад гарч сурч хөдөлмөрлөх хүсэлтэй байгаа бол сайтар судалж үзэхийг зөвлөж дахиж ийм алдаа бүү давтаасай хэмээн хүсч байна.
Бид та бүхэнд иймэрхүү үйл явдлын золиос болсон хүүхэд залуустай уулзан ярилцан газар дээрээс нь бодит байдалтай нь танилцсан бичлэгийг orloo.info тавигдсанаар та бүхэнд хүргэж байна.