Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд өнгөрсөн баасан гаригт буусан СөүлУлаанбаатарын
чиглэлийн ОМ-302 дугаарын аяллын онгоцноос мансууруулах бодис байж болзошгүй зүйл илэрчээ.
Буянт-Ухаа дахь хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагч 15х15 см-ийн хэмжээтэй гялгар ууттай,
356 ширхэг капсултай уг зүйлийг үнэрч нохойгоор үнэрлүүлэхэд ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй аж.
Харин түргэн оношлох тестээр шалгахад каннабисийн төрлийн мансууруулах бодис байж болзошгүй гэсэн
шинж илэрчээ. Хариу сэжигтэй гарсан учраас уг асуудлыг шалгуулахаар Буянт-Ухаа дахь Иргэний
агаарын тээврийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн бөгөөд сэжигтэй нэг хүнийг саатуулсан талаар эх
сурвалжууд мэдээллээ.
Г.ОРЧЛОН