АТГ-аас ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинд Авлигын эсрэг хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Гэвч Сүхбаатар дүүргийн шүүхээс Ц.Энхтүвшинд хариуцлага тооцох боломжгүй гэсэн хариулт АТГ-т явуулсан талаар эх сурвалжууд мэдээллээ.
Авлигын эсрэг хуульд “Авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх үүргээ биелүүлээгүй албан тушаалтанд эрх бүхий албан тушаалтан нь сахилгын шийтгэл хүлээлгэнэ” гэсэн байдаг. Мөн дээр дурдсан
хуулийн заалтыг биелүүлээгүй албан тушаалтныг 150-200 мянган төгрөгөөр торгоно гэсэн хуулийн үндэслэлийн дагуу шүүхэд хандсан ч хууль хэрэгжүүлэгч байгууллага нь ямар үндэслэлээр хариуцлага тооцох боломжгүй гэсэн нь хачирхалтай.
ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурц орон сууц, автомашин, Монгол Улс болон БНСУ-д байгуулсан “Грэнд степ” хэмээх компаниа мэдүүлээгүй байсан бөгөөд түүнд хариуцлага тооцуулахаар Ц.Энхтүвшинд АТГ-аас хандсан ч хариуцлага тооцох боломжгүй гэсэн хариулт өгсөн. Тиймээс АТГаас шүүхэд хандсан ч дээрх хариуг сонссон гэнэ.
Г.ОРЧЛОН