“Доён” хочтой У.Болдыг хууль хяналтын байгууллагынхан ОХУаас авчирч саатуулснаас хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Буу гар гаж танхайрсан, бусдын эд хө рөн гийг залилсан, хуурамч бичиг баримт үйлдэж, хил давж оргосон гэсэн үндэслэлээр УМБГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн түүнийг шалгаж дуусаад яллах дүг нэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.
У.Болдод холбогдох хэргийг тус газрын хяналтын прокурор Ц.Насан бат хянаад яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Шүүх түүнд холбогдох хэргийг өнөөдөр хэлэлцэхээр товлохын зэрэгцээ батлан даалтад гаргасан байна. Түүнийг одоогоос гурван жилийн өмнө прокурор батлан даалтад гаргасан байх үед нь оргосон юм. Дахиад оргох магадлалтай хүнийг шүүх батлан даалтад гаргасанд хууль хяналтын байгууллагынхан нэлээд эгдүүцэж байгаа аж.
Эх сурвалжийн өгүүлснээр тэрбээр хөлний остомлит өвчтэй, тэр нь хүндэрч мэс засалд орсон бөгөөд гадуур эмчлүүлэх шаардлагатай болсон учраас шүүхээс батлан даалтад гаргасан гэнэ. Тэрбээр 2007 онд “Төв Азийн хө- рөнгө оруулалт” хадгаламж зээлийн хоршооны захирал Г.Сүрхийсайханаас 400 сая төгрөг залилан авч түү- гээрээ байр, машин худалдан авсан нь шалгалтаар нотлогджээ. Улмаар зээлээ төлөхийг шаардсан хадгаламж зээлийн хоршооны гишүүдэд буу гаргаж сүрдүүлэн танхайрсан аж. Энэ асуудалд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байх үед У.Болд хуурамч бичиг баримт үйлдэн ОХУ руу оргосон юм.